ХААН Банк байгальд ээлтэй картыг шинээр нэвтрүүллээ
Тогтвортой хөгжлийн зорилтуудад хувь нэмрээ оруулах, тэр дундаа хуванцрын хэрэглээг бууруулж дэлхийд “мөнхөд” үлдэх аюултай хог хаягдлыг багасгахад байгууллага, ААН-үүд өөр өөрсдийн чиглэл зорилгын хүрээнд хичээн ажиллаж байна. Учир нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хувь нэмрээ оруулж, эх дэлхийгээ ногоон хэвээр нь ирээдүйдээ хүлээлгэж өгөх нь дэлхий нийтийн хамтын “гэрийн даалгавар” билээ.