Energy Buti

Бүтээгдэхүүн

LVTS-512314-G4 Өрхийн нарны эрчим хүчний хуримтлуурын батарей

LVTS-512314-G4 Өрхийн нарны эрчим хүчний хуримтлуурын батарей

7,800,000 ₮

Сагс харах

LVTOPSUN LVTS-512314-G4 нь айл өрх, хаус болон жижиг, дунд бизнесийн нарны эрчим хүчний системд зориулсан 51.2 В, 314 А.ц, 16.07 кВт.ц багтаамжтай, өндөр хүчин чадлын LiFePO₄ лити батарей юм.

Нарны системээс үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулан шаардлагатай үед ашиглах боломжийг бүрдүүлж, төвийн цахилгааны хэрэглээг бууруулахын зэрэгцээ цахилгаан тасарсан үед нөөц эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах боломжтой.

Гол давуу тал

16.07 кВт.ц өндөр багтаамж
314 А.ц багтаамжтай батарейн элемент ашигласнаар айл өрхийн өдөр тутмын цахилгаан хэрэглээ болон өндөр ачаалалтай хэрэглээг найдвартай хангахад зориулагдсан.

90% ашиглах боломжтой цэнэгийн гүн (DoD)
Батарейн нийт багтаамжийн 90 хүртэлх хувийг ашиглах боломжтой тул хуримтлуулсан эрчим хүчийг илүү үр ашигтай ашиглана.

10.24 кВт хүртэл цэнэг алдах чадал
200 А хүртэл discharge current буюу цэнэг алдах гүйдэлтэй бөгөөд 10,240 Вт хүртэл чадал гаргах боломжтой.

7.68 кВт хүртэл цэнэглэх чадал
150 А хүртэл цэнэглэх гүйдэлтэй бөгөөд 7,680 Вт хүртэл цэнэглэх чадлыг дэмжинэ.

Өргөтгөх боломжтой
Хэрэглээ нэмэгдэх үед батарейн багтаамжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх боломжтой. Нэг системд 63 хүртэл батарейг параллель холбож, нийт хуримтлуурын багтаамжийг 16.07 кВт.ц-аас 1,012.83 кВт.ц хүртэл өргөтгөх боломжтой.

Ухаалаг мэдрэгчтэй дэлгэц
Touch screen дэлгэцээр батарейн төлөв болон ажиллагааны үндсэн мэдээллийг бодит хугацаанд хянах боломжтой.

IP65 хамгаалалт
Тоос, усны хамгаалалттай хийц нь суурилуулалтын боломжийг нэмэгдүүлж, төрөл бүрийн орчинд найдвартай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

Уян хатан суурилуулалт
Шалан дээр байрлуулах зориулалттай, дугуйтай хийцтэй тул суурилуулах, байрлалыг өөрчлөх болон засвар үйлчилгээ хийхэд хялбар.

Өргөн нийцтэй байдал
Зах зээлд өргөн хэрэглэгддэг үндсэн inverter брэндүүдтэй ажиллах боломжтой.

  • 480 × 235 × 874 мм
БРОШУР татах DATASHEET татах