“БҮТИ” ХХК нь 2004 онд байгуулагдаж, барилгын засал чимэглэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. 2007 оноос барилга угсралтын ажилд хүч сорин орж, одоогооор 1-16 давхар хүртэл цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээц, иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Бидний бүтээн босгосон олон арван барилга байгууламж улсын маань нийслэл төдийгүй хөдөө орон нутагт өнгө үзэмж нэмэн сүндэрлэсээр байна. Манай компани 2009 оноос барилгын материал үйлдвэрлэл, зам тээврийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн, эх орны бүтээн байгуулалтад томоохон хувь нэмэр оруулахыг зорин ажиллаж байна. Бид үйл ажиллагаандаа ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоо, OHSAS 18001:2007 ХАБЭА-н стандартуудыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ нь биднийг олон улсын зах зээлд гаргах гүүр болох юм.
Contact Us